Манай ЗЗМС-ын хамт олон өнгөрсөн оны төлөвлөгөөт зам шинэчлэлийн ажлыг өвлийн хүйтэнтэй өрсөж амжуулсныг бид тухай бүрд нь мэдээлж байсан. Тэгвэл тус хамт олон 2024 оныхоо зам шинэчлэлийнхээ бэлтгэл ажлыг эртнээс базааж эхэлжээ.
Тухайлбал, одоогийн байдлаар тус станцын Салхит дахь Үе угсрах баазын болон их засварын цувааны замчид хамтран CZ бэхэлгээтэй, төмөр бетон дэртэй, Р65 зам төмөртэй 9.1 километр үе угсраад байна. Цаашид АРС бэхэлгээтэй, төмөр бетон дэртэй, Р65 зам төмөртэй үеүдийг ч үргэлжлүүлэн угсрахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Одоогийн байдлаар, 14-16 километр үе угсрах материалын нөөцтэй байна хэмээн ЗЗМС-аас манайд мэдээллээ. Замчид ийнхүү эртнээс бэлтгэлээ хангаж, энэ жил зам шинэчлэлийн ажлыг даацтайхан хийхээр төлөвлөж байгаа бололтой.
