Нүүр Гадаадын төмөр зам Тайзичэн-Шилийнхот хоорондын зам шинэчлэлийн ажил дуусжээ
Гадаадын төмөр зам

Тайзичэн-Шилийнхот хоорондын зам шинэчлэлийн ажил дуусжээ

G.Press 1 цагийн өмнө 4 үзэлт 0 сэтгэгдэл

Тайзичэн-Шилийнхот хоорондын төмөр зам буюу Тайши төмөр замын Шулуун хөх хошуунаас Шилийнхот хүрэх нэг чиглэлийн замын шинэчлэлийн ажил дуусжээ. Ингэснээр Өвөр Монголын хэсгийн бүтээн байгуулалтад чухал ахиц гарсан байна. Тайши төмөр замын Шулуун хөх хошуунаас Шилийнхот хүрэх хэсэгт хийгдсэн зам шинэчлэлийн ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд нийт 217 орчим километр урт төмөр замыг шинээр сольж тавьсан аж. 

Тайши төмөр зам нь Бээжин-Тяньжинь-Хэбэй бүс нутгийн баруун хойд хэсгийг холбосон чухал шугам юм. Нийт 394.2 км урттай энэхүү шугам нь Хэбэй мужийн Жанчхүү хотын Чунли дүүрэгт байрлах Тайзичэн өртөөнөөс эхлэн, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Шилийн хот өртөө хүртэл үргэлжилдэг. Төслийн хүрээнд шинэ зам тавих болон одоо байгаа замыг шинэчлэх ажлууд хийгдэх ажээ. Үүнд Өвөр Монголын нутаг дэвсгэрт хамаарах 261 км хэсэгт 160 км/цаг хурдтай явахаар тооцоолсон шинэ зам, мөн 120 км/цаг хурдтай явахаар тооцоолсон, шинэчлэгдсэн замууд багтаж байна.

Өвөр Монгол дахь эрчим хүч үйлдвэрлэх бүсүүдийг Бээжин-Тяньжинь-Хэбэй бүс нутгийн зорчигч тээврийн сүлжээтэй холбох Тайши төмөр зам нь бүрэн ашиглалтад орсныхоо дараа Чунли төмөр зам болон Бээжин-Жанчхүүгийн өндөр хурдны төмөр замтай уялдан, Шилийнгол аймаг болон Бээжин хотын хооронд зорчигч тээврийн хурдан шуурхай коридорыг бүрдүүлэх юм. Ингэснээр хоёр цэгийн хооронд зорчих галт тэрэгний аяллын хугацаа талаас илүү хувиар богиносох болно.

Түүнчлэн уг төмөр зам нь Шилийн хот–Эрээн хот, Шилийн хот–Улаан хот, Жинин–Тунляо, Таншань–Бугат зэрэг эрчим хүч тээвэрлэх хэд хэдэн коридорыг холбож, бүс нутгийн төмөр замын сүлжээг улам боловсронгуй болгоно. Энэхүү бүтээн байгуулалт нь бүс нутгийн эдийн засаг, нийгмийн өндөр чанартай хөгжлийг дэмжих, улс орны эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.