Нүүр Цаг үе Зүүнхараа өртөөнд хяналтын 12 камер суурилуулжээ
Цаг үе

Зүүнхараа өртөөнд хяналтын 12 камер суурилуулжээ

G.Press 2 жилийн өмнө 87 үзэлт 0 сэтгэгдэл

 

 Зүүнхараа өртөө, вокзалын орчинд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс өнгөрсөн наймдугаар сард хяналтын камеруудыг шинэчлэн суурилуулжээ. Тухайлбал вокзалын дотор талд дөрөв,гадны талд буюу арын талбай, авто зогсоол.хонгилон гарцны орох талд нийт найман камер суурилуулсан байна. Эдгээр камерын бичлэгийг нэг сар хадгалах боломжтой аж. Ингэснээр Зүүнхараа өртөө, вокзалын орчинд гарах гэмт хэрэг зөрчлийн тоо буурч, зорчигчдын аюулгүй үйлчлүүлэх боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.