Нүүр Цаг үе Зүүнхараа өртөө үйлчлүүлэгч байгууллагуудтайгаа зөвлөлджээ
Цаг үе

Зүүнхараа өртөө үйлчлүүлэгч байгууллагуудтайгаа зөвлөлджээ

G.Press 2 жилийн өмнө 75 үзэлт 0 сэтгэгдэл

 

Зүүнхараа өртөө үйлчлүүлэгч байгууллагуудынхаа дунд “Хамтын ажиллагаа-2023” зөвлөгөөнийг өнгөрөгч Пүрэв гарагт зохион байгуулав. Зөвлөгөөнд есөн байгууллагын 12 ажилтан оролцон хамтын ажиллагааны хүрээнд тулгамдаж буй асуудал, амжилт ололтуудаа нээлттэй хэлэлцжээ. Тухайлбал, сэлгээний ажилд гардаг хүндрэлүүд, вагон татаж авах, тавьж өгөх ажиллагаа, цахимаар ачилтын захиалга өгөх, ачилт төлөвлөх зэрэг олон асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэж болох зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Энэ үеэр Баруунхараа дахь “Майнд Тэч” ХХК-ийн ургамлын тосны үйлдвэр Япон болон Турк улс руу экспортын ачилт хийхээр төлөвлөж буйгаа дуулгасан байна.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.