Нүүр Нийгэм Зүтгүүрийн засварын мастер мэргэжлийг стандартжуулав
Нийгэм

Зүтгүүрийн засварын мастер мэргэжлийг стандартжуулав

G.Press 3 жилийн өмнө 114 үзэлт 0 сэтгэгдэл

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,  "Ажил мэргэжлийн стандарт хүний хөгжлийн хүрээлэн"-ээс  УБТЗ ХНН-тэй хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан "Ажил мэргэжлийн стандарт"-ын гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа өнгөрөгч Баасан гаригт боллоо. Уг үйл ажиллагааны үеэр 2022 онд боловсруулж, Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний Зөвлөлөөр баталгаажсан 20 мэргэжилд "Ажил мэргэжлийн стандарт"-ын гэрчилгээг гардуулсан юм.  Монгол Улсад анх удаа олгож буй ажил, мэргэжлийн стандартын гэрчилгээг  төмөр замын зүтгүүрийн засварын мастер мэргэжилд гардуулсан нь онцлогтой байлаа.  

      УБТЗ ХНН-ийн нийт 483 ажил мэргэжлээс анхлан ажил, мэргэжлийн стандарт нь баталгаажсан Улаанбаатар татах хэсгийн засвар эрхэлсэн орлогч дарга Д.Гэрэлсүрэнтэй уулзахад “  Ажил мэргэжлийн стандарт боловсруулах ажлыг Замын нийгмийн асуудал хариуцсан  орлогч дарга А.Батболд, Хүний нөөцийн алба, Ажил мэргэжлийн стандарт хүний хөгжлийн хүрээлэнгийн туслалцаатайгаар анх эхлүүлж, манай татах хэсгийн засварын долоон  мастер сургалтад хамрагдаж, уг стандартыг  боловсруулахад оролцсон.

Үндэсний хэмжээнд мөрдөх төмөр замын зүтгүүрийн засварын мастерын ажил мэргэжлийн стандарттай болсноор ажилтны мэргэшлийн түвшин тогтоох, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, тухайн мэргэжлийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн нөхцөл, ажилтаны ажлын дадлага туршлага, мэдлэг чадвар хандлага ажлын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, сул ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах, мэргэжсэн ажилтан бэлтгэх, сургалтын хөтөлбөр хөгжүүлэх зэрэгт ашиглах боломжтой юм. УБТЗ-д энэ стандартыг нэвтрүүлснээр ажилтны мэдлэг, ур чадвар олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болж байна .  Мөн тус депогийн  засварын инженер Ж.Нацагдорж  “Ажилтны хувьд өөрийн үнэлж хаана байгааг тодорхойлж өөрийгөө чадавхжуулж тухайн мэргэжлийн стандартад хэрхэн хүрэхээ шийдвэрлэх боломжтой болно. Өөрийн дараа дараагийн карьераа тодорхойлж ажил мэргэжлийн стандартын дагуу ур чадвараа цааш нь хөгжүүлж ахиж дэвжих эхлэл тавигдлаа. Үүнээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин болох,  олон улсын түвшний цалин хөлсөөр цалинжах, үнэлэгдэх үйл ажиллагааны үндэс суурь тавигдаж байгаад баяртай байна гэлээ.  Уг стандарт нь,    тухайн ажиллах хүчний мэргэжлийн ур чадварыг хүлээн зөвшөөрөх гол үнэлэмж  бөгөөд ажлын бүтээмж,  чанарыг сайжруулах нэг хөшүүрэг юм.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.