Замын хэмжээнд зүтгүүрийн паркыг өвлийн тээвэрт бэлтгэх намрын үзлэг өнгөрсөн сарын 02 –нд эхэлсэн байна. Энэ ажлын хүрээнд нийт 132.5 зүтгүүрт үзлэг хийхээр төлөвлөснөөс  Сүхбаатар эргэх депод хоёр, Дархан депод 30.5, Улаанбаатар депод 56, Сайншанд депод 25, Замын-Үүд эргэх депод 15, Баянтүмэн тасагт дөрвөн зүтгүүр үзлэгт хамрагдах юм байна.

Одоогийн байдлаар, Дархан татах хэсгийн харьяа Сүхбаатар эргэлтийн депо хоёр зүтгүүрийг өвлийн тээвэрт бүрэн бэлтгэж, төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлжээ. Харин Дархан депо 21.5 зүтгүүр буюу 70.4, Улаанбаатар депо 37.5 зүтгүүр буюу 67, Сайншанд депо 22 зүтгүүр буюу 88, Замын-Үүд эргэлтийн депо зургаан зүтгүүр буюу 40, Баянтүмэн тасаг гурван зүтгүүр буюу 75 хувийн гүйцэтгэлтэй, өвлийн тээврийн бэлтгэл ид өрнөж байна.

Төлөвлөгөөгөөр ирэх сарын сарын 04 гэхэд зүтгүүрийн паркыг өвлийн тээвэрт бүрэн бэлтгэж дуусах ажээ.