Нүүр Цаг үе Зүтгүүрийн паркийг зуны тээвэрт бэлтгэж байна
Цаг үе

Зүтгүүрийн паркийг зуны тээвэрт бэлтгэж байна

G.Press 2 жилийн өмнө 55 үзэлт 0 сэтгэгдэл

 

Зүтгүүрийн паркийг зуны тээвэрлэлтэд бэлтгэх “Хаврын үзлэг” өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01 –нд эхэлсэн билээ.

Зүтгүүрийн аж ахуйн албаны хэмжээнд нийт 128 зүтгүүрийг зуны тээвэрт бэлтгэх юм. Үүнийг деподоор задалж үзвэл, Сүхбаатар эргэх депод хоёр, Дархан депод 32, Улаанбаатар депод 52, Сайншанд депод 23, Замын-Үүд эргэх депод 15, Баянтүмэн тасагт дөрвөн зүтгүүрт хаврын үзлэгийг хийхээр төлөвлөсөн байна.

Одоогийн байдлаар, Сүхбаатар эргэлтийн депо хоёр, Баянтүмэн тасагт дөрвөн зүтгүүрийг зуны тээвэрт бэлтгэж, төлөвлөгөөт үзлэгийг 100 хувь биелүүлцгээжээ.

Харин Дархан депод 22.5 зүтгүүр буюу 64.1, Улаанбаатар депод 30 зүтгүүр буюу 55.8, Сайншанд депод 17.5 зүтгүүр буюу 76.1, Замын-Үүд эргэлтийн депод найман зүтгүүр буюу 55.3 хувьтай хаврын үзлэг үргэлжилж байна. Зүтгүүрийн паркийг зуны тээвэрт зургадугаар сарын 3-ны дотор бэлтгэж дуусах төлөвлөгөөтэй аж.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.