Нүүр УБТЗ ХНН Зүтгүүрийн паркийг өвлийн тээвэрт бэлтгэх ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна
УБТЗ ХНН

Зүтгүүрийн паркийг өвлийн тээвэрт бэлтгэх ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна

G.Press 2 жилийн өмнө 93 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ-ын зүтгүүрийн паркийг өвлийн тээвэрлэлтэд бэлтгэх “Намрын үзлэг” –ийг есдүгээр сарын 04 –нөөс арваннэгдүгээр сарын 06–ний хооронд зохион байгуулагдаж байна.

Уг ажлын хүрээнд нийт 128 зүтгүүрийг өвлийн тээвэрт бэлтгэх аж. Үүнээс Сүхбаатар эргэх депод 10, Дархан зүтгүүрийн депод 21, Улаанбаатар зүтгүүрийн депод 53, Сайншанд зүтгүүрийн депод 26, Замын-Үүд эргэх депод 14, Баянтүмэн тасагт дөрвөн зүтгүүрт тус тус  үзлэг хийгдэнэ.

Энэ сарын 19-ний байдлаар, Сүхбаатар эргэлтийн депо зургаа, Дархан зүтгүүрийн депо 14, Улаанбаатар зүтгүүрийн депо 39.5, Сайншанд депо 18, Замын-Үүд Эргэлтийн депо долоо,  Баянтүмэн тасаг дөрвөн зүтгүүрийг тус тус өвлийн тээвэрт бэлэн болгожээ. Зүтгүүрийн аж ахуйн албаны хэмжээнд зүтгүүрийн паркийг өвлийн тээвэрт бэлтгэх ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.