Нүүр Цаг үе Зурмагийн тасалдлын тоо өмнөх сараас өссөн байна
Цаг үе

Зурмагийн тасалдлын тоо өмнөх сараас өссөн байна

G.Press 2 жилийн өмнө 66 үзэлт 0 сэтгэгдэл

 

Замын хэмжээний хоёрдугаар сарын зурмагийн биелэлтийг өнгөрөгч Баасан гарагт дүгнэн хэлэлцлээ. Өнгөрсөн сард ачааны 5538 галт тэрэг явуулж, өмнөх оны мөн сараас 641 нэгжээр өссөн байна. Түүнчлэн, зурмагийн тасалдлын тоо 156 болж нэгдүгээр сараас 19, өмнөх оны хоёрдугаар сараас 85 нэгжээр нэмэгдсэнийг Статистик бүртгэлийн төвийн галт тэрэгний хөдөлгөөний зурмаг шинжээч инженер Д.Оюунгарав танилцууллаа. Зурмагийн тасалдлыг алба, салбар нэгжээр нь авч үзвэл Зүтгүүрийн аж ахуйн алба 126, Замын аж ахуйн алба долоо, Дохиолол холбооны алба гурав, СИРДП-Е дөрөв гаргасан байна. Мөн хүн байсан хоёр, бусад 12, машин байсан нэг, Эрээний талтай холбоотой нэг тасалдал тус тус бүртгэгджээ. Шалтгаан нөхцөлийг нь үзвэл илчит тэрэг эвдэрсэн, замаас гарсан, контрольд оройтсон, мөн замын уулзварын хавчаар хугарсан, сум хяналтгүй болсон, оройтуулж дохио нээсэн, сум зүссэн, илчит тэргээ үзээд явсан зэрэг шалтгаантай байна.

Харин он гарснаас хойш нийт 293 тасалдал гарч өнгөрсөн оны мөн үеэс 112 нэгжээр өссөн нь холбогдох алба, салбар нэгжүүд анхаарах шаардлагатайг санууллаа. Мөн хоёрдугаар сард зорчигчийн галт тэрэгний явуулалт, өнгөрүүлэлтээр нийт 12 тасалдал гарсан нь өмнөх сартай ижил байгаа аж. Тиймээс Замын удирдлагууд “Хоёрдугаар сарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  галт тэрэгний тоо 641 нэгжээр өссөн ч зурмагийн тасалдлын тоо  нэмэгдсэн хангалтгүй үзүүлэлттэй байна” гэж дүгнэв.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.