Наймдугаар сарын зурмагийн дүнг хэлэлцэх хурлыг хийлээ. Тухайн сард зорчигчийн галт тэрэгний явуулалтаар гурав, өнгөрүүлэлтээр 16, ачааны галт тэрэгний явуулалтаар 37, өнгөрүүлэлтээр 80, нийт зурмагийн 131 тасалдал гарчээ.
Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад галт тэрэгний тоо 28.7 хувиар өссөн боловч мөн зурмагийн тасалдлын тоо 51 нэгжээр даган нэмэгдсэн нь энэ чиглэлээр сайжирсан зүйлгүй, хангалтгүй байна хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн байна.
Түүнчлэн, оны эхний найман сараар авч үзвэл нийт зурмагийн 906 тасалдал гарсан нь өнгөрсөн оны эхний найман сартай харьцуулахад тасалдлын тоог 343 нэгжээр нэмэгдүүлсэн үзүүлэлт аж. Өнгөрсөн оны эхний найман сард зурмагийн 563 тасалдал байжээ.
Зурмагийн тасалдал гарч буй шалтгаан нөхцөлд хийсэн дүн шинжилгээний тайлангаас харахад нийт тасалдлын 75 орчим хувь нь зүтгүүрийн аж ахуйтай холбоотой гарсан гэжээ. Үүнд илчит тэрэгний эвдрэл ихэнх хувийг эзэлж буй аж.

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.