УБТЗ ХНН
З.Отгонтөрийг төмөр замын бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь үнэлж "Гавьяат тээвэрчин" цолоор шагналаа
XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн удирдагч Зунайн Отгонтөрийг Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь үнэлж "Гавьяат тээвэрчин" цолоор шагналаа. З.Отгонтөр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 463 км, Нефть боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр замын төслийн удирдагчаар ажиллаж амжилттай хэрэгжүүлснээс гадна УБТЗ-ын суурь бүтцийг шинэчлэх, өртөө зөрлөгийн замыг өргөтгөхөд хувь нэмрээ оруулсан юм. Тэрээр нийтдээ 880 гаруй км төмөр замыг барих, шинэчлэхэд оролцож, төмөр замын хөгжилд бодит хувь нэмрээ оруулжээ.
