Саяхан Халиско мужийн Засгийн газрын албаны хүмүүс Гуадалахарагийн зорчигчийн IV хөнгөн төмөр замын төсөлтэй танилцлаа. Тэд “CRRC”-ийг уг төслийг өндөр чанартай гүйцэтгэн ажиллаж байгааг сайшааж аяллын явцад хөнгөн төмөр замын тээврийн хэрэгслүүд ая тухтай, саадгүй зорчиж байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Хөнгөн төмөр замын галт тэрэгний нэг вагон нь 29.56 метр урт, 300 орчим зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Ашиглалтын дээд хурд нь 80 км/цаг. Гвадалахара хотын цахилгаан галт тэрэгний системийн IV шугам нь нийт 21.16 км замтай, найман буудал, нэг депотой. Автобусны найман чиглэлийг нэгтгэж, тээврийн иж бүрэн сүлжээг бүрдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Уг төсөл ашиглалтад орсноор орон нутгийн замын хөдөлгөөний нөхцөл байдлыг эрс сайжруулж, хотын тээврийн хэрэгслийн ачаалал, иргэдийн зорчих зардлыг бууруулж, ойр орчмын бүтээн байгуулалтад түлхэц өгч, орон нутгийн эдийн засаг, нийгмийн ажил эрхлэлтэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.
Эх сурвалж: “CRRC” корпораци