Нүүр УБТЗ ХНН Зорчигчийн вагоны паркыг зуны тээвэрт бэлтгэх ажил 75.3 хувьтай байна
УБТЗ ХНН

Зорчигчийн вагоны паркыг зуны тээвэрт бэлтгэх ажил 75.3 хувьтай байна

G.Press 3 жилийн өмнө 117 үзэлт 0 сэтгэгдэл

 

Дөрөвдүгээр сарын 24-нөөс тавдугаар сарын 3-ны хооронд Зорчигчийн вагон депогийн хамт олон зорчигчийн 69 вагоныг зуны тээвэрт бэлтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Өнгөрсөн Даваа гарагийн байдлаар тус депогийнхон зорчигчийн 52  вагоныг зуны тээвэрт бэлэн болгож, 75.3 хувьтай үргэлжилж байна.

Ер нь, тус депогийн паркад одоогийн байдлаар зорчигчийн 255 вагон байдаг аж. Тэдгээр вагоны дийлэнхийг нь төлөвлөгөөт болон техникийн нэгдсэн байцаалтад орох үеэр нь зуны тээвэрт бэлтгэх ажлыг давхар гүйцэтгэдэг учир энэ хавар ийнхүү 69 вагонд зуны тээвэрт бэлтгэх үзлэг засварыг хийж байгаа гэж манайд мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.