Зорчигч тээврийн төв нь энэ сарын 18-ны байдлаар орон нутгийн чиглэлд 178222 зорчигчид тасалбар борлуулж, 3.7 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлжээ. Энэ нь тасалбар борлуулалтын төлөвлөгөөг 134.1, орлогын төлөвлөгөөг 147.3 хувиар биелүүлсэн үзүүлэлт юм.
Өнгөрсөн онд сард дунджаар тус төвөөр 15000 орчим зорчигч үйлчлүүлж байсан бол энэ оны эхний таван сараар авч үзэхэд сард дунджаар 20000-25000 зорчигч үйлчлүүлэх болжээ.
Мөн тус төвийн Тээшийн цех энэ сарын 18-ны байдлаар нийтдээ 225000 гаруй байр, 3888951 кг ачаа тээш тээвэрлэж, 116,8 сая төгрөгийн орлого олсон байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тээшийн орлогыг 230 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн үзүүлэлт юм.
