УБТЗ ХНН 2024 оныг "Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандартыг хангах жил" болгон зарласан. Энэ ажлын хүрээнд Зорчигч тээврийнхэ үйлчилгээнд Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн билээ.  Монгол Улсын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газраар баталгаажуулсан стандартын гэрчилгээг “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн Зорчигч тээврийн албанд гардуулж өгсөн байна. Энэ үеэр Зорчигч тээврийн албаны ерөнхий инженер Я.Жамьянсүрэн, Зүтгүүрийн аж ахуйн албаны инженер Т.Мягмарсүрэн нарыг Монгол Улсын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газрын жуух бичгээр шагнасныг Замын дарга гардуулж, баяр хүргэлээ.