Нүүр Цаг үе ЗАМЫН-ҮҮДИЙН НАРИЙН ЦАРИГИЙН ТӨМӨР ЗАМЫГ БНХАУ-ЫН ТАЛТАЙ ХОЛБОНО
Цаг үе

ЗАМЫН-ҮҮДИЙН НАРИЙН ЦАРИГИЙН ТӨМӨР ЗАМЫГ БНХАУ-ЫН ТАЛТАЙ ХОЛБОНО

G.Press 1 жилийн өмнө 78 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын энэ жилийн хамтарсан зөвлөгөөн БНХАУ-ын Хөх хотноо болж өнгөрлөө. Энэхүү зөвлөгөөнөөр гурван улс хамтын ажиллагаагаа дүгнэж, цаашдын ажлаа төлөвлөж тохирдог уламжлалтай. Манай улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд хөрш орнуудын төмөр замуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал юм. Энэ удаагийн зөвлөгөөнөөс УБТЗ-ын тээврийн хэмжээг өсгөхөд нөлөөлөх тустай шийдвэрүүдийг гаргасан байна. Тухайлбал, Замын-Үүдийн нарийн царигийн паркийн ачаа хүлээн авч боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж, тус өртөөнд шинээр барьсан нарийн царигийн хоёр дахь замыг Хятадын талтай холбох асуудлаар тохиролцжээ. Эдгээр асуудлыг шийдэж яадвал хилийн боомтын төмөр замаар солилцох галт тэрэгний тоо нэмэгдэж, манай улсын экспорт, импортын тээврийн хэмжээ өсөх боломж бүрдэх юм. Зөвлөгөөний үеэр талууд Эрээн-Улаанбаатарын хооронд логистикийн шинэ төрлийн бүтээгдэхүүн тээвэрлэлтийг зохион байгуулах, Замын-Үүд-Эрээн, Сүхбаатар-Наушки өртөөдөд харилцан агентууд ажиллуулах, тээврийн ачааны бичиг баримтуудыг цахимаар солилцох, Бээжин-Москва чиглэлийн олон улсын галт тэрэгний аяллыг сэргээх  зэрэг бусад олон асуудлаар санал солилцжээ. Зөвлөгөөний протоколд УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Хөх хотын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Жуан Хө, Дорнод Сибирийн төмөр замын дарга В.Ф.Фролов нар гарын үсэг зурсан байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.