Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн экспресс галт тэрэг долоо хоног бүрийн Даваа, Баасан гарагт 20:30 цагаас явж эхэлжээ. Тодруулбал, 20:30 цагаас Улаанбаатараас хөдөлж, 08:30 цагт Замын-Үүдэд ирэх юм. Тасалбарын хувьд, унтлагын вагон том хүн 59400 төгрөг бол хүүхэд 24200 төгрөгийн үнэтэй. Сануулахад, бусад өдрүүдэд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд 16:40, 07:20 цагийн хуваариар галт тэрэг аялах юм.
