Нүүр Цаг үе Замын удирдлагууд Польш улсад ажиллаж байна
Цаг үе

Замын удирдлагууд Польш улсад ажиллаж байна

G.Press 1 жилийн өмнө 45 үзэлт 0 сэтгэгдэл

 

Бүгд найрамдах Польш улсын нийслэл Варшав хотноо Төмөр Замуудын Хамтын Ажиллагааны Байгууллагын (ТЗХАБ) Ерөнхий захирлуудын XXXIХ бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Тус бага хуралд “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож ТЗХАБ-ын Ачаа тээврийн III комисс, Зорчигч тээврийн IV комисс, Дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний V комисс болон бусад байнгын, түр ажлын хэсгүүдийн 2024 оны тайланг сонсож, 2025 оны ажлын төлөвлөгөөг эцсийн байдлаар батлах асуудлуудыг хэлэлцэн тохиров.

Түүнчлэн ТЗХАБ-ын Хорооны 2024 оны санхүүгийн тайланг сонсож, 2025 оны төсвийг энэ удаагийн Ерөнхий захирлуудын бага хурлаар хэлэлцсэн бөгөөд Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХАБ)-ын Ерөнхий захирлуудын XXXIХ бага хурлын протоколд Замын дарга Х.Хэрлэн гарын үсэг зурлаа.

Мөн бага хурлын үеэр ТЗХАБ-ын Хорооны дарга Мирослав Антонович, Польшийн төмөр замын ТУЗ-ын дарга Бейру Алан болон БНХАУ, БНСУ, Беларус зэрэг улсуудын төмөр замуудын тэргүүнүүдтэй ажлын уулзалтуудыг хийсэн байна

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.