УБТЗ-ын дарга Х.Хэрлэн БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж байгаа Олон улсын төмөр замуудын холбооны Ази-Номхон далайн бүсийн 36 дугаар чуулганд оролцлоо. Чуулганы үеэр УБТЗ-ын дарга Х.Хэрлэн Олон улсын төмөр замуудын холбооны ерөнхий захирал Франсуа Давеннтай уулзаж санал солилцжээ. УБТЗ- ХНН-ийн дарга нь Олон улсын төмөр замуудын холбооны Ази-Номхон далайн удирдлагын хорооны гишүүн юм. Тус чуулганаар Ази-Номхон далайн бүсэд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны хуваарь, холбооны 2025 оны төлөвлөгөөний төслийн талаар санал солилцсон байна. Чуулган энэ сарын 1-ээс 3-ны өдрүүдэд үргэлжилжээ.
Замын дарга Х.Хэрлэн Солонгосын төмөр замын "Корейл" корпорацийн ерөнхийлөгч Хан Мүүн И-тэй албан ёсны уулзалт хийлээ. Тус уулзалтаар талууд 2015 онд байгуулсан санамж бичгийн үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
