Үндэсний их баяр наадмын босгон дээр төр, хувийн хэвшлийн бүх байгууллага хамт олноо хошуучлан ажилласан шилдэг тэргүүний ажилтнуудаа шагнаж урамшуулдаг уламжлалтай. УБТЗ ХНН-ийн хувьд 75 жилийн ойн тохиож буй бөгөөд энэ хүрээнд шагнал хүртсэн зарим ажилтны шагналыг олголоо. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тээвэрчин цолоор Замын I ангийн VII хэсгийн мастер Э.Нэргүйг шагналаа. Мөн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны орлогч дарга В.Оюун-Эрдэнэ, Замын II ангийн ҮЭ-ийн хорооны дарга П.Жаргалсайхан “Алтан гадас” одонгоор Замын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр, Зүүнхараа өртөөний дарга Ц.Алтанхуяг, БАҮ-ний III ангийн цахилгаан ба хийн гагнуурчин Б.Ганбат, Дохиолол холбооны II ангийн механикч Г.Содномдаш, нарын энгэрийг мялаалаа. Түүнчлэн, ЗТХ-ийн сайдын тушаалаар “Хүндэт төмөр замчин” тэмдгээр Зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Н.Оюунцэцэг, Замын даргын тушаалаар “Төмөр замчны алдар” тэмдгээр Зорчигчийн вагон депогийн ахмад настан Д.Оюунбилэг, “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр Дохиолол холбооны II ангийн агуулахын нярав Х.Оюун-Эрдэнэ нарыг шагнаж урамшууллаа.