УБТЗ ХНН-ийн 2026 төлөвлөгөөт Зам шинэчлэлт буюу замын их засварын ажил энэ оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн нутаг дахь төмөр замын Сайншанд Замын-Үүд 1,2 өртөөний гол замын 5.7 км замд Зам шинэчлэлтийг хийх юм. Энэ жил их засварын цонхны ажлыг УБТЗ-ын Зам засварын машинт станцын хамт олон гүйцэтгэхээс гадна Сайншанд, Замын-Үүд өртөө, Замын IV анги, Дохиолол холбооны III анги, Сайншанд татах хэсэг, Эрчим хүчний II анги, Вагон ашиглалтын депо, Чулуун завод, Кейтеринг-Зочлох үйлчилгээний хэлтэс, ТЗТЭ-ийн хамт олон хамтран гүйцэтгэх юм. Мөн замын хүнд машин механизмын механизаторууд, ажил удирдагч нар, инженер техникийн ажилтнууд гээд нийт 300 гаруй хүн, 10-аад төрлийн машин механизм ажиллаж байна.
