Замын III ангийн хамт олон өнгөрсөн сарын 2-13-ны хооронд батлагдсан хуваарийн дагуу Улхын-Овоо -31 дүгээр зөрлөг - Алтганы гол хоорондын замд найман удаагийн 49 цагийн цонхонд чигжээс эрүүлжүүлэх дунд засварыг Зам засварын машинт станцын машин механизм ЭЛБ, ХДВ, ВПО-З-ЗООО, ВПРС машин ашиглан хийж гүйцэтгэсэн байна.
Дунд засвар хийсэн дээрх 11 км гол зам нь 1998 онд их засвар, 2012 онд ул шорооны дунд засвар хийснээс хойш 11 жил ашиглагдаж, чигжээсний бохирдол Замын ангийн техникийн паспортоор 35-45 хувиас дээш гарсан, уулзварууд сагалттай, чигжээсний мөрийн өргөн багассан, чигжээсний үеийн зузаан 12-15 см болсон байсан аж.
Уг хэсэгт дунд засвар хийснээр чигжээсний үеийн зузааныг дэрийн улнаас доош 20-25 см, мөрийн өргөнийг 35-40см, ул шороог таван цэгт 720 м уртад өргөсгөхөд нийт 15308 шоо метр щебень зарцуулсан байна.
Тус ангийнхан дунд засварын бэлтгэл ажлын хүрээнд дэрийн эпюр тохируулах, резин жийрэг солих, засах, дэрийн хайрцаг ухаж, подрельс гаргах, давхарласан резин жийрэг авах, уулзварын сөртөс авах, ул шорооны өргөсөлт хийх, тэнцэхгүй төмөр бетон дэр, хавчаар, уулзварын боолт солих, босоо боолт цутгах зэрэг олон ажлыг хийжээ.