Нүүр Цаг үе Замын даргын хаврын үзлэг хойт зөрлөгөөс эхэллээ
Цаг үе

Замын даргын хаврын үзлэг хойт зөрлөгөөс эхэллээ

G.Press 1 жилийн өмнө 52 үзэлт 0 сэтгэгдэл

 

Зуны тээвэрлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний бэлэн байдлыг шалгах Замын даргын хаврын үзлэг өнөөдөр өглөө Хойт зөрлөгөөс эхэллээ. Замын даргын үзлэг Сүхбаатар хэсэглэлд явагдаж байна. Сүхбаатар хэсэглэлийн хувьд 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар гологдол дутагдалгүй, хилийн зогсолтгүй, ажиллаж байна. Дээрх хугацаанд Сүхбаатар- Наушки өртөөгөөр 914 галт хүлээн авч, 919 галт тэрэг хүлээлгэн өгсөн нь өнгөрсөн оны мөн үеэс хүлээн авсан галт тэрэг 11 - ээр дутуу, хүлээлгэн өгсөн галт тэрэг 38–аар илүү байна. Ачилтын төлөвлөгөө эхний дөрвөн сарын байдлаар 105 хувийн биелэлттэй байгаа нь өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар илүү байна. 

Улмаар үзлэгийн комисс Сүхбаатар зангилааны аж ахуйн байгууллагуудын зуны тээвэрлэлтийн бэлэн байдлыг шалгаж дууслаа. Үзлэгийн үеэр байцаагч нарын илрүүлсэн зөрчил дутагдлыг засах хугацаатай үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгч, хөдөлмөр зохион байгуулалт, хүний нөөцийн бүрдүүлэлт, ажил амралтын дэглэм, илүү цагийн асуудал зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болгов. Мөн хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлын дэглэмийг чанд сахиж ажиллах үүрэг өглөө. Дүнгийн хурлын үеэр зарим төмөр замчдыг шагнаж урамшуулав. Зангилааны аж ахуйн байгууллагууд үзлэгт сайн бэлдэж, зуны тээвэрлэлтэд бэлэн байна гэж дүгнэв.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.