Сүхбаатар хэсэглэлийн өртөө, зөрлөгүүд үзлэгт ОНЦ дүнтэй шалгуулж, тус хэсэглэлийн бүх аж ахуйн нэгжүүд үзлэгт сайн бэлдэж, өвлийн тээвэрлэлтэд бэлэн байна гэж дүгнүүллээ.
Үзлэгийн үеэр Ерөө-Орхон хоорондын замын 72-р километрийн есдүгээр зуутад шинээр баригдсан 57.2 метр урт төмөр бетон гүүрийг нээх ёслол боллоо. 1949 онд баригдсан хуучин гүүрийн ашиглалтын хугацаа дууссан учир уг гүүрийг шинээр барьсан юм. Энэхүү гүүр баригдсанаар хүнд галт тэрэг нэвтрүүлэх боломж бүрдэж, хөдөлгөөний аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа юм.
Замын даргын үзлэгийн комисс Дархан хэсэглэлийн тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний өвлийн бэлтгэл ажлыг шалгаж байна. Үзлэгийг тус хэсэглэлийн Орхон, Энхтал өртөө зөрлөгүүд амжилттай эхлүүллээ. Тус өртөө зөрлөгийн төмөр замчид өвлийн тээвэрлэлтэд бэлэн байна гэж дүгнэв.
Замын даргын үзлэг Дархан зангилааны анги, салбар, аж ахуйн нэгжүүдэд явагдаж байна.
Шарын гол өртөөний төмөр замчид өвлийн тээвэрлэлтэд бэлэн байна гэж дүгнэв.