Улаанбаатар хэсэглэлийн хэмжээнд эхний 9 сарын байдлаар тээврийн орлого 8.592.753.850 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.
Өртөөний удирдлагын зүгээс Үзлэгийн комисст шаардлагатай орон тооны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Төвийн хэсэглэлд аюултай бүсийн дэглэмийг сахиулах, салбар замуудын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, салбар зам эзэмшигчдийг замынхаа засвар, арчилгаа үйлчилгээг УБТЗ-аар хийлгэхэд тулгуур өртөө, Замын анги хамтран ажил зохион байгуулах хэрэгтэйг анхааруулав. Ингэснээр ГТХАБ-ыг хангуулж ажиллах нэг үндсэн нөхцөл бүрдэнэ гэдгийг Үзлэгийн комиссийн ахлагч, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн хэлэв.
Вагон ашиглалтын депо энэ оны эхний 9 сарын байдлаар, ОХУ-ын хилийн өртөөгөөр хүлээн авч, хүлээлгэн өгсөн галт тэрэг 36-43 хувь, вагоны тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18-27 хувь өссөн байна.
Зорчигчийн вагон депо сүүлийн 6 жил буюу 2378 хоног үйлдвэрийн ямар нэг осол, зөрчилгүй ажиллаж байна. Тус депо нь Менежментийн нэгдсэн тогтолцоог анх удаа бүрэн нэвтрүүлсэн УБТЗ-ын цөөн байгууллагуудын нэг юм. Мөн зорчигч тээврийн тарифийг шат дараатай нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор орлого эхний 9 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 140 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
