Замын-Үүд зангилаанд яригдсаны адилаар Сайншанд өртөөний зам сум, дэрийн аж ахуй, түүний металл хийц муудсан, шаардлагатай туслах хэрэглэлийн хангалтыг сайжруулах хэрэгтэйг байцаагч ярив. Мөн ачаа тээврийн хэмжээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа тул гол замын Р50 суман шилжүүлгүүдийг Р65 болгон хүчжүүлж, тээврийг хэвийн хангах, хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх хэрэгтэйг санууллаа.
Сайншанд зангилааны хэмжээнд шинэ, залуу ажилтнууд маш ихээр байгаа тул багш, шавийн гэрээтэй ажиллуулах, сургаж дадлагажуулах нь хүний хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлийг бууруулж, ГТХАБ-ыг хангах үндсэн нөхцөл юм. Үүнийг Замын удирдлагууд сануулаад тус зангилааг өвлийн тээвэрт "Онц" дүнтэй бэлтгэсэн гэж дүгнэлээ.
УБТЗ-д олон жил тогтвор суурьшилтай ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа тэргүүлсэн төмөр замчдаа мөн шагналаа.
Агь сүмбэт зөрлөгийнхэн үзлэгт амжилттай шалгууллаа.
