Нүүр Цаг үе Замын даргын үзлэг Эрдэнэтийн хэсэглэлд үргэлжилж байна
Цаг үе

Замын даргын үзлэг Эрдэнэтийн хэсэглэлд үргэлжилж байна

G.Press 1 жилийн өмнө 46 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ-ын томоохон тулгуур өртөөдийн нэг болох Дархан зангилааны зуны тээвэрлэлтийн бэлэн байдлыг шалгаж, дүнгийн хурлаа хийлээ. Байцаагч нар цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар зааварчилгаа өгөв. Мөн замын удирдлага холбогдох үүрэг даалгавруудыг өглөө. Тус зангилааны хувьд ажилтнуудын тогтвор суурьшил сайжирч, илүү цаг багассан зэрэг сайн үзүүлэлтүүд байгааг тэмдэглээд ололтоо бататгаж, алдаа дутагдлаа засч ажиллахыг үүрэг болгов. Олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим төмөр замчдад төрийн болон нийгэмлэгийн шагналыг гардуулж баяр хүргэлээ.

Үзлэгийн баг үргэлжлүүлэн Цайдам зөрлөгийн зуны тээвэрлэлтийн бэлэн байдлыг шалгалаа. Тус зөрлөгийг замын захиргаа саяхан жишиг зөрлөг болгон тохижуулж, төмөр замчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулсан юм. Тус зөрлөгийн жишгээр хэд хэдэн зөрлөгийг засаж тохижуулсан бөгөөд цаашид илүү олон зөрлөгүүдийг засаж тохижуулах бодлогыг замын удирдлага барьж байгаа юм.

Замын даргын үзлэг Эрдэнэтийн хэсэглэлд явагдаж байна. Үзлэгийн комисс Бэлэндалай, Орхонтуул, Хангал, Улаантолгой зөрлөгийн зам сум, холбоо дохиоллын системийг шалгав. Эдгээр зөрлөг, замын хэсгүүд үзлэгт сайн бэлдэж, зуны тээвэрлэлтийг амжилттай сайн зохион байгуулах бэлтгэл ажлаа хангасан байна гэж дүгнэв. Улаантолгой зөрлөгийн зам сумын үзлэгээр илэрсэн зөрчлийг яаралтай засах үүрэг өгөв.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.