Нүүр Цаг үе Замын даргын үзлэг урд хэсэглэлд үргэлжилж байна
Цаг үе

Замын даргын үзлэг урд хэсэглэлд үргэлжилж байна

G.Press 1 жилийн өмнө 51 үзэлт 0 сэтгэгдэл

 

Замын урд хэсэглэлийн Замын даргын хаврын үзлэг өнгөрсөн Даваа гарагаас Замын-Үүд зангилаанаас эхэлсэн юм. УБТЗ-ын I орлогч дарга О.А.Казаковын удирдсан үзлэгийн комисс тус зангилааны зуны тээвэрлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний бэлэн байдал, төлөвлөгөөт үзүүлэлт, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг газар дээр нь шалгаж, шийдвэрлэвэл зохих асуудалтай танилцжээ.

Энэ үеэрээ Замын-Үүд сумын ерөнхий боловсролын III сургуулийн сурагчидтай уулзаж, төмөр замын мэргэжлийг сурталчлах ажлыг зохион байгууллаа. Уулзалтаараа УБТЗ-ын бахархалт түүх, төмөр замчны мэргэжлийн онцлог, уг мэргэжлийг эзэмших боломж зэргийн талаар ярьж, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.

Замын даргын үзлэгийн хоёрдахь өдөр комисс, Улаан-Уул зөрлөгийн зам сум, холбоо дохиолол, эрчим хүчний хэвийн байдлыг шалгаж танилцсанаар Замын-Үүд хэсэглэлийн зуны тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний бэлэн байдлыг зуны тээвэрт бэлэн байна гэж дүгнэв.

Үзлэгийн комисс үргэлжлүүлэн Сайншанд хэсэглэлд ажиллалаа. Сайншанд зангилааны зуны тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний бэлэн байдлыг өртөөний жижүүрийн байраас эхлүүлж, өртөөний жижүүрийн илтгэлийг сонсож, зарим зүйлийг тодруулан асуусан аж. Мөн тус өртөөний 2025 оны төлөвлөгөөт үзүүлэлт, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдалтай танилцлаа. Зангилааны бусад анги, салбар нэгжүүдийн ажлыг ч шалгажээ. 

Мөн үргэлжлүүлэн Зүүнбаян өртөөний зам сум, холбоо дохиолол, эрчим хүчний найдвартай хэвийн байдал, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгалаа. Үндэсний шинэ төмөр замын сүлжээтэй хил залгаа холбогддог тус өртөө нь зуны тээвэрт бэлэн байна гэж дүгнүүллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.