Нүүр Цаг үе Замын даргын I улирлын үзлэг Сүхбаатар зангилаанаас эхэллээ
Цаг үе

Замын даргын I улирлын үзлэг Сүхбаатар зангилаанаас эхэллээ

G.Press 2 жилийн өмнө 57 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Хойт зөрлөгийн ажилчдын байрны засварын ажил чанартай хийгдсэн байна. 2023.12.31-ний өдөр Хойт зөрлөгт гарсан гологдлын мөрөөр Эрчим хүч ус хангамжийн нэгдүгээр анги болон Дохиолол холбооны нэгдүгээр  ангийн зохион байгуулсан ажил хангалтгүй, ажлын уялдаа холбоо муу байгаа тул ангийн удирдлагуудад хугацаатай үүрэг даалгавар өгөв.

Сүхбаатар зангилаанд аюултай бүсийн дэглэмийг сахиулах чиглэлээр салбар нэгжүүд хамтран тодорхой үр дүнтэй ажлуудыг зохион байгуулах шаардлагатай байна.

Орон нутгийн ачааны хуримтлал нь Сүхбаатар өртөөний замыг тогтмол эзэлж замын байдал хүндрэх нэг шалтгаан болж байгаа тул хүлээн авагч байгууллагуудтай хамтран ажиллах үүрэг чиглэл өгөв.

Ажлын ачааллаас шалтгаалан технологи зөрчигдөх, ажилтнуудыг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг нийт салбар нэгжийн удирдлагуудад үүрэг болгов.

Мөн А/828 тушаалын дагуу эрсдэлийг зөв үнэлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн оновчтой ажлуудыг төлөвлөж зохион байгуулах талаар үүрэг өгөв.

А/828 тушаалаар эрсдэлийн үнэлгээг хэрхэн гүйцэтгэж байгаагаар аюулгүй байдалд хэрхэн хандаж байгааг дүгнэж болно. СХБ ДС аюултай бүсийн дэглэм зөрчигдсөн, гарам дээр тээврийн хэрэгсэл галт тэрэгний урдуур дайрч гарсан дутагдлыг бууруулахаар орон нутгийн иргэдтэй, хүний хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлийг бууруулах ажилтнуудтайгаа хамтран ажиллахыг зорьж байгаагаа илэрхийлэв.

Хөдлөх бүрэлдэхүүний авто тоормосын гол хоолойд сийгэлт үүсч галт тэрэг саатсан тохиолдлууд гарч байна тул ТҮГ-ын ажилтнууд хойноос орж ирж байгаа хөдлөх бүрэлдэхүүнд хийх үзлэг, засвар үйлчилгээнд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Сүхбаатар эргэх депогийн шинэ удирдлагуудыг сургаж дадлагажуулах, үзлэгийн үеэр илэрсэн галын аюулгүй байдал, цахилгааны аюулгүй байдалтай холбоотой ноцтой үл тохирлуудыг арилгуулж, хяналт тавьж депогийн ажлыг сайжруулахад Дархан татах хэсэг, Зүтгүүрийн алба анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Замын даргын оны зорилт батлах тухай А/01 тушаал, Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх тухай А/02 тушаалыг үзлэгийн турш нийт шугам замын ажилтнуудад таниулан сурталчилж байна. Аюулгүй байдлыг хангуулах зорилготой байцаагч нарын үзлэг шалгалт нь эрсдэлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, үл тохирлуудыг арилгаж салбар нэгжүүдийн ажлыг сайжруулах ач холбогдолтой болохыг үзлэгийн комиссыг удирдаж байгаа Хөдөлгөөний аюулгүй байдлын орлогч дарга Ш.Нямсүрэн онцлон сануулав.

Энэ удаагийн үзлэгээр хоорондын замд байрлах замын тасаг бүр дээр зогсож замчдынхаа санал хүсэлтийг сонсож, ажиллаж амьдрах нөхцлийг сайжруулах олон шийдвэрүүдийг гаргаж байгаа нь онцлог юм.

Хүйтний эрч ид чангарч байгаа энэ үед Сүхбаатар зангилааны төмөр замчид хийсэн ажилтай, шинэ санал, санаачилга дүүрэн, өвлийн хүйтнээс халшралгүй эрч хүчтэй, идэвх зүтгэлтэй ажиллаж байна.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.