Нүүр Цаг үе Замын дарга Х.Хэрлэн Хятадын дохиолол холбооны тэргүүлэх корпарицийнхантай уулз...
Цаг үе

Замын дарга Х.Хэрлэн Хятадын дохиолол холбооны тэргүүлэх корпарицийнхантай уулзлаа

G.Press 8 сарын өмнө 59 үзэлт 0 сэтгэгдэл

 

Өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн Хятадын төмөр замын дохиолол холбооны “CRSC” корпорацийн ТУЗ-ийн дарга Лоу Чилян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд дохиолол холбооны чиглэлээр хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов. Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн ноён Лоу Чилян УБТЗ-ын дохиолол холбооны системийг шинэчлэх талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 

Тус корпораци нь Бээжин-Шанхай чиглэлийн өндөр хурдны төмөр замын бүтээн байгуулалт зэрэг Хятадын олон том төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцсон байна.“CRSC” компани нь төмөр замын дохиолол холбооны судалгаа шинжилгээ, инженерингийн зураг төсөл, зөвлөх үйлчилгээ, дохиолол холбооны техник тоног төхөөрөмж үйлдвэрлэл, угсралт суурилуулалт болоод диспетчер, хөдөлгөөний аюулгүй байдлын нэгдсэн систем нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төмөр замын дохиолол холбооны мэргэшсэн, тэргүүлэх зэргийн төрийн өмчит компани юм байна.

“CRSC” компани нь Хятадын нийт өндөр хурдны төмөр замын сүлжээний 70 орчим хувьд нь дохиолол холбооны зураг төсөл, техник, системийг нийлүүлэн ажиллаж байгаа бөгөөд салбартаа тэргүүлэх өндөр зэрэглэлийн техник технологи, боловсон хүчний нөөцийг бүрдүүлэн ажиллаж  23 мянган км төмөр замын дохиолол холбооны бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн туршлагатай корпорацийн нэг бөгөөд дохиолол холбооны хамгийн сүүлийн үеийн ухаалаг технологийг өргөнөөр ашиглаж байгаа талаараа ярив.

“CRSC” компанийн хэрэгжүүлсэн томоохон төслүүдээс дурдвал, Индонез улсын Жакарта-Бандун чиглэлийн өндөр хурдны төмөр зам, Унгар-Сербийн өндөр хурдны төмөр зам зэрэг улс хоорондын болон Бээжин-Шанхай, Бээжин-Жанчхүү чиглэлийн өндөр хурдны төмөр зам болон Бээжин, Тяньжин, Шанхай, Гуанжоу зэрэг томоохон хотуудын метроны бүтээн байгуулалт, дотоодын төмөр замын төслүүдэд дохиолол холбооны цогц шийдлээр техникийн дэмжлэг үзүүлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.