Монгол улсын Засгийн газрын 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 217 тоот тогтоолоор жил бүрийн 10 сарын 15-ны өдрийг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгон баталсан билээ.

Байгууллагын хөгжлийн гарц, амжилтын үндэс нь хүний нөөц, хүн хүч байдаг бөгөөд тэдгээрийг зөв бодлогоор, үр дүнтэй ажиллуулахад чухал үүрэгтэй  замын нийт Хүний нөөцийн мэргэжилтэн, ажилтнууддаа Замын дарга Х.Хэрлэн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр: 

УБТЗ-ын дэвшүүлсэн зорилтыг биелүүлэх анхдагч нөхцөл болсон мэргэшсэн, чадварлаг, бүтээлч хамт олныг бүрдүүлж, тус нийгэмлэгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн УБТЗ-ын хүний нөөцийн үе үеийн ажилтнууддаа “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийн мэнд хүргэе.

УБТЗ-ын 74 жилийн түүхийн явцад хуримтлуулсан хамгийн үнэ цэнтэй баялаг болох хүний нөөцийн санг бүрдүүлэхэд тус албаны үе үеийн ажилтнууд мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн билээ. Тус нийгэмлэгийн бахархам түүх, ололт амжилт бүхний үндсийг бүрдүүлсэн хүмүүс бол хүний нөөцийн ажилтнууд Та бүхэн юм.

УБТЗ-ын Хүний нөөцийн алба байгуулагдсан цагаасаа эхлэн хүний нөөцийн менежментийн оновчтой зөв бодлогыг боловсруулж, УБТЗ-ын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэшсэн, чадварлаг, бүтээлч хүний нөөцийг бүрдүүлж ирсэн юм. Үүний үр дүнд өнөөдөр УБТЗ-ын хүний нөөцийн алба нь салбартаа өрсөлдөх чадвар бүхий мэдлэг, чадвар, туршлагатай хүний нөөцийн санг бүрдүүлж, нийгэмлэгийн тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний зорилтыг хангах нөхцөлийг ханган ажиллаж байна.

Нийгэмлэгийн хүний нөөцийн ажилтнууд нь нийгэмлэгийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх урагш тэмүүлсэн эрмүүн зорилготой чадварлаг, мэргэшсэн, бүтээлч хүний нөөцийг бүрдүүлж, хөгжүүлэх эрхэм зорилгоо цаашид ч нэр төртэй биелүүлэхийг хүсье.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.ХЭРЛЭН