УБТЗ-ын дарга Х.Хэрлэн өнөөдөр Улаанбаатар Татах хэсэгт зочиллоо. Тэрээр галт тэрэгний хөдөлгөөнийг хоорондын зайгаар зохицуулах систем /СИРДП-Е/-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зүтгүүрийг аюулгүй байдлын систем буюу БАБС-аар тоноглох ажлын явцтай танилцсан байна. Энэ үеэр Замын зарим удирдлагууд хамт явсан юм. Замын дарга холбогдох ажилтнуудад зарим үүрэг даалгавруудыг өглөө.
