ОХУ-ын Төмөр замын болон тээврийн барилгачдын ҮЭХ-ны дарга С.И. Черногаев болон тус холбооны Дорнод Сибирийн төмөр зам дахь нутаг дэвсгэрийн ҮЭХ-ны дарга И.В. Милостных нарыг "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн хүлээн авч уулзлаа. ОХУ-ын болон Монгол Улсын төмөр замчдын ҮЭ-ийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр ирснээ ноён С.И. Черногаев танилцуулаад хүлээн авч уулзсанд талархаж байгаагаа илэрхийлэв. "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн УБТЗ-ын зүгээс МТЗҮЭ-тэйгээ хамтран ажилладаг талаараа болон төмөр замчдынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаарч ажилладаг талаараа яриад хоёр орны ҮЭ-ийн байгууллагууд туршлагаа хуваалцаж, хамтран ажиллахаар болж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.