Нүүр Цаг үе Замын дарга БНСУ-ын төмөр замын төлөөлөлтэй уулзлаа
Цаг үе

Замын дарга БНСУ-ын төмөр замын төлөөлөлтэй уулзлаа

G.Press 1 жилийн өмнө 112 үзэлт 0 сэтгэгдэл

 

"УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн БНСУ-ын Зүүн хойт азийн төмөр замын хамтын нийгэмлэгийн захирал Ким Санг Гюүнь болон Солонгосын Үндэсний төмөр замын гадаад төсөл хөтөлбөр хариуцсан газрын захирал Юүнь Хаг Сеонь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд төмөр замын салбарт цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо харилцан солилцож, санамж бичиг байгуулахаар тохирлоо. Солонгосын Үндэсний төмөр зам нь суурь бүтэц, дохиолол холбоо зэрэг төмөр замын томоохон бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж гүйцэтгэдэг бөгөөд 2020-2023 онд Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн шинэ төмөр замыг барихад дохиолол холбооны ажлын туслан гүйцэтгэгчээр УБТЗ-тай хамтран ажиллаж байсан юм. Мөн ковид цар тахлын хүнд үед коронавирусыг илрүүлж шинжилдэг ПСР төхөөрөмжийг үйлдвэрээс нь хямд үнээр худалдан авахад тусалснаар УБТЗ-ын Төв эмнэлэг өөрийн лабораторид шинжилгээ хийх боломжтой болсон юм. Уг төхөөрөмжөөр ПСР-ийн шинжилгээ хийхээс гадна элэгний В,С вирусын идэвхжилийг тодорхойлох зэрэг 5 төрлийн шинжилгээг хийж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.