Замын аж ахуйн албаны "ТЕХНИКИЙН IY ЗӨВЛӨГӨӨН" 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд алба, албаны харьяа Замын 1,2,3,4,6 дугаар анги, Зам оношилгооны төв, Зам засварын машинт станц, Төмөр бетон дэрний үйлдвэр, Мод боловсруулах үйлдвэр, Чулуун заводын дарга, орлогч дарга, инженер техникийн ажилтнууд оролцлоо. Мөн УБТЗ-ын суурь бүтэц хариуцсан замын орлогч дарга Каренда В.В , Замын аж ахуйн албаны даргаар ажиллаж байсан өндөр настан Ю.Нямжаргал нар урилгаар оролцож зөвлөгөөнд хэлэлцсэн асуудлуудад үнэлэмж, ажлын зөвлөмж өглөө.

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 2018, 2019 онуудад "Өртөө зөрлөгийн зам, сум, зам төмөр хэлхээг сайжруулах 2018-2021" хөтөлбөр, Замын I ангийн 81-89 дүгээр километрт гол замын техникийн байдлыг урсгал арчлалт засварын хүрээнд сайжруулах төслийг боловсруулан алба, замын анги, замчдын хүчээр зохион байгуулж гүйцэтгэсэн. Дээрхи хөтөлбөр, төслийн хэрэгжилт, явц, үр дүнг хэлэлцсэн зөвлөгөөнийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан нь "Замын техникийн зөвлөгөө"-ний үндэс суурь болсон юм. Энэ удаагийн зөвлөгөөнд албаны харьяа үйлдвэрүүд анх удаа оролцсон нь Замын анги, үйдвэрүүдийн үйл ажиллагаааны харилцан ойлголцол, туршалага судалсан онцлог байлаа. "Замын техникийн зөвлөгөөн"-өөр албаны хэмжээнд тулгамдаж байгаа асуудал хүндрэлийг дэвшүүлэн тавьж, тэдгээрийг шийдвэрлэх арга ажиллагаа, гарц гаргалгааг хамтран хэлэлцэж байгаа нь онцгой үр дүн өгч байна.