УБТЗ ХНН-ийн ачаа тээвэр жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Тодруулбал, энэ оны эхний таван сарын байдлаар Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигаар нийт 2290 галт тэрэг, 87718 вагон, 5.8 сая тонн ачаа хүлээлгэн өгчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 140 галт тэргээр нэмэгдсэн үзүүлэлт аж. Хоногийн дунджаар нь авч үзвэл 15.27 галт тэрэг, 585 вагон, 39234 тонн ачааг хоногт хүлээлгэн өгсөн байна. Харин нарийн царигаар нийт 1126 галт тэрэг, 60581 вагон, 989 мян.тонн ачаа хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 73 галт тэргээр өссөн үзүүлэлт юм. Үүнийг хоногийн дунджаар нь авч үзвэл 7.51 галт тэрэг, 404 вагон, 6597 тонн ачаа болж байна.
Түүнчлэн, Сүхбаатар-Наушки өртөөгөөр оны эхний таван сард нийт 1152 галт тэрэг, 49406 вагон, 2.6 сая.тонн ачаа хүлээн авчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 94 галт тэрэг буюу хоногийн дундаж 0.6 галт тэргээр, нийт ачааны хэмжээ 145359 тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин 1091 галт тэрэг, 48 мянга 166 вагон, 703 мян.тонн ачаа хүлээлгэн өгсөн нь өмнөх оны мөн үеэс 135 галт тэрэг буюу хоногийн дундаж 0.9 галт тэргээр нэмэгдсэн байна.