Нүүр УБТЗ ХНН “Замчин-мэргэжил сайхан” уулзалт болов
УБТЗ ХНН

“Замчин-мэргэжил сайхан” уулзалт болов

G.Press 2 жилийн өмнө 91 үзэлт 1 сэтгэгдэл

 

Замын IV ангийн хамт олон “Замчин-мэргэжил сайхан” уулзалт зөвлөгөөнийг энэ сарын 22-нд зохион байгууллаа. Номт зөрлөг буюу Замын IV ангийн VII хэсэгт зохион байгуулсан уулзалтад хүндэт зочдоор МУГТ Г.Вандандагва, Д.Сандаг нар оролцожээ. Тэд дунд болон залуу үеийнхэнтэй ажил мэргэжлийнхээ талаар халуун яриа өрнүүлж, санал бодлоо хуваалцан, нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн байна. Ангиас нь төрөн гарсан алдар гавьяатнуудад хүндэтгэл илэрхийлэх, ахмад буурлуудаа хүндэтгэх, одоо ажиллаж буй дунд болон залуу замчиддаа замчин мэргэжлийн сайхныг мэдрүүлэх, сурталчлан таниулах, үе үеийн замчдын ажлын тэргүүн туршлагыг сонсох гурван үеийн харилцаа холбоог бататгахад уулзалтын зорилго чиглэжээ. Энэхүү уулзалтыг зохион байгуулснаар залуусын ажил мэргэжлээрээ бахархах үзэл нэмэгдээд зогсохгүй “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хэрэгжилтэд томоохон түлхэц болно гэдгийг ангийн удирдлагууд онцолж байв. “Замчин-мэргэжил сайхан” зөвлөгөөнд Замын IV ангийн удирдлагууд болон хүндэт зочид оролцсноос гадна бусад хэсгүүд цахимаар оролцох боломжийг нь бүрдүүлж өгснөөрөө онцлогтой байв. Түүнчлэн уулзалтын тухай мэдээ мэдээллийг орон нутгийн DSB телевиз, болон фэйбүүк лайваар дамжуулан олон нийтэд түгээсэн юм. Энэ үеэр тус ангиас төрөн гарсан гавьяатууд өөрийн залуу насны дурсамж хийгээд, ажиллаж байсан үеийнхээ арга барил туршлагыг залуу дунд үеийнхэнтэйгээ харамгүй хуваалцсан байна. Замчдын хувьд энэхүү уулзалт цагаа олсон үр дүнтэй ажил боллоо гэдгийг дурдаад цаашид уламжлал болгож зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.

Сэтгэгдлүүд

1 сэтгэгдэл байна.

Зочин 2 жилийн өмнө
Буянтнууд