Орчин үеийн дэвшилтэт технологиор төмөр замын суурь бүтцэд оношилгоо, хяналт-шинжилгээ хийж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай УБТЗ-ын Зам хэмжигч-лаборатори ДЕКАРТ-229Д вагоныг ОХУ-ын “Фирма-твема” компанид их засварт оруулж бүрэн шинэчиллээ. Тус вагоны компьютер сервер, программ хангамжуудыг бүрэн шинэчилснээс гадна цариг хэмжилтийн тэргэнцэр, лазераар хэмжих төхөөрөмж, дэр мод, бэхэлгээ, зам төмрийн дүрс оношилгооны камер зэргийг бүрэн шинэчилж сайжруулсан байна.
