Нүүр Цаг үе Зам тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилж байна
Цаг үе

Зам тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилж байна

G.Press 5 цагийн өмнө 14 үзэлт 0 сэтгэгдэл

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зам, тээврийн салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод танилцуулах, төрийн үйлчилгээг нэг цэгээс шуурхай хүргэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”  Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд Зам тээврийн салбарын бүхий л байгууллага ААН-үүд төрийн болон хувийн хэвшлийнхэн оролцож байна. УБТЗ ХНН-ийнхэн тус өдөрлөгт ачаа, зорчигч тээвэр, төмөр замын үйлчилгээ, ТЗИС болон Политехник коллежийн элсэлт, төмөр замын боловсролын байгууллагууд болон нийгмийн чиглэлийн байгууллагууд мэдээллээ түгээж солилцсоор байна.  Мөн бусад төмөр замууд болон Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явц, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, Тавантолгой–Гашуунсухайт болон Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээхээс гадна хүний нөөц, сургалтын бодлого зэргийг танилцуулсаар байна. 

Төмөр замын салбарын сургалтын байгууллагууд мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт, тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, хүний нөөцийн бүрдүүлэлтийн талаарх мэдээллийг хүргэж байгааа тул өргөнөөр оролцоорой.  Сул ажлын байрны анкет хүлээн авах, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг газар дээр нь хүлээн авч шуурхай шийдвэрлэж байна. Мөн өдөрлөгийн үеэр компанийн удирдлагууд болон бүтэц, зохион байгуулалтын нэгжийн холбогдох албан тушаалтнууд иргэдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулан ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.