Жакарта–Бандунгийн хурдны төмөр зам ашиглалтад орсны гурван жилийн ой тохиож байна
Өнгөрөгч аравдугаар сарын 17-нд Индонезийн Жакарта–Бандунгийн өндөр хурдны төмөр зам ашиглалтад орсны гурван жилийн ой тохиожээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус төмөр замаар нийтдээ бараг 58.666 удаагийн хурдны галт тэрэгний аялал үйлдэж, 18 сая гаруй зорчигч тээвэрлэн, 8.9 сая гаруй километр замыг аюулгүй туулжээ. Галт тэрэгний цагийн хуваарийн дагуу зорчих үзүүлэлт 99.4 хувьд хүрсэн байна.
Жакарта–Бандунгийн хурдны төмөр зам нь нийт 142.3 километр урттай бөгөөд ашиглалтын дээд хурд нь цагт 350 километрт хүрдэг. Уг төмөр зам ашиглалтад орсноор Жакарта хотоос Бандунг хот хүртэл зорчих хугацаа гурван цаг гаруй байснаас 46 минут болж богиносжээ. Зорчигчдын тоо нэмэгдэхийн хэрээр өдөрт үйлдэх галт тэрэгний аяллын тоо ашиглалтад орсон эхэн үеийн 14-өөс оргил ачааллын үед 62 болж өссөн бөгөөд нэг өдөрт тээвэрлэсэн зорчигчдын тоо хамгийн ихдээ 26.770-д хүрсэн байна.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хятад, Индонезын хамтарсан ашиглалтын багууд тээврийн зохион байгуулалт болон зорчигчдод үзүүлэх үйлчилгээг тасралтгүй сайжруулж, тасалбарын уян хатан үнэ, байнгын зорчигчийн карт, тасалбар солих зэрэг үйлчилгээг нэвтрүүлжээ. Өнөөдрийн байдлаар байнгын зорчигчийн карт нийт 47.577 ширхэг борлуулагдсан байна.
Түүнчлэн Жакарта–Бандунгийн хурдны төмөр зам нь зам дагуух аялал жуулчлал, хоол ундааны үйлчилгээ, жижиглэн худалдаа зэрэг салбарын хөгжлийг эрчимжүүлжээ.
