УБТЗ-ын энэ оны төлөвлөгөөт зам шинэчлэлтийн ажил өнгөрсөн сарын 12-оос эхэлж, Олон-Овоо-Айраг хоорондын замд үргэлжилж байна. Энэ сарын 2-нд Зам засварын машинт станцын хамт олон долоо дахь цонхондоо Олон-Овоо-Айраг хоорондын 792 дугаар км-ийн 10 дугаар зуутаас 732 дугаар км-ийн нэгдүгээр зуут хүртэл 2090 погон/метр замд шинэчлэлтийн ажлыг амжилттай хийлээ. Дээрх хэсгийн замын засварыг 08.00-18.00 цагийн хооронд хийхэд нийт 250-300 төмөр замчин оролцжээ. Зам шинэчлэлийн ажил эхэлснээс хойш нийт долоон удаагийн цонхонд 12 км зам шинэчлэлтийн ажил гүйцэтгээд байна гэж ЗЗМС-ын ахлах инженер Б.Гансаруул манайд мэдээллээ.
А.Энхсайхан
