УБТЗ-ын энэ оны төлөвлөгөөт зам шинэчлэлтийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 12-нд эхэлсэн. Зам засварын машинт станцын хамт олон нийт 18 удаагийн цонхоор Олон-Овоо-Цомог-Айраг хоорондын 34.6 км замд зам шинэчлэлт хийж дуусгах юм.
Зам шинэчлэлтийн ажилд Цомог, Айраг, Баганхангай өртөөний гол замуудын ажил багтсан ба одоогоор хоорондын замд 29.9 км, Цомог өртөөний замд 1.7 км нийт 31.6 км замыг шинэчлээд байна. Өнөөгийн байдлаар төлөвлөгөөний дагуу энэ сарын 18,19, 21-ний өдрүүдэд Айраг өртөөний зам, 25, 26-ны өдрүүдэд Багахангай өртөөний замд цонхны ажил ид хийгдэж байна. Ингэснээр энэ оны төлөвлөгөөт зам шинэчлэлтийн ажил дуусах аж. Цонхны ажилд Зам засварын машинт станцаас 86 замчин, 62 механик ажиллаж байна. Зам засварын ажилд УБТЗ-ын зам, тээвэр, зүтгүүр, хөдөлгөөн, дохиолол холбоо, эрчим хүч зэрэг олон байгуулага хамт олон хамтран ажиллаж байна.
