2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Ерөө-Орхон хоорондын замын 72-р километрийн 9-р зуутад төмөр бетон гүүр шинээр барьсантай холбогдуулан 1 километр зам шилжүүлэн барих ажлыг амжилттай хийж дуусгалаа. Уг ажлыг хийснээр уг гүүрийн нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадал нэмэгдэж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах нөхцөл бүрдэж байна. Энэхүү ажил нь УБТЗ-ын 2023 оны томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг юм.
