Нүүр Нийгэм Залуусын чуулга уулзалтад амжилт хүслээ
Нийгэм

Залуусын чуулга уулзалтад амжилт хүслээ

G.Press 2 жилийн өмнө 76 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ-ын Ерөнхий инженер С.П.Старцев, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга бөгөөд Зам тээврийн салбарын залуучууд хөгжлийн зөвлөлийн тэргүүн, УБТЗ-ын залуучуудын төв зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга Ш.Нямсүрэн нар "Төмөр зам ба залуучууд" олон улсын чуулга уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. УБТЗ-ын Ерөнхий инженер С.П.Старцев чуулга уулзалтад оролцож байгаа залуучуудад баяр хүргээд энэхүү чуулга уулзалт нь оролцогч орнуудын залуучуудын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, төмөр замчин залуучууд харилцан мэдлэг, туршлагаа солилцох боломж олгож байгааг онцлон тэмдэглэж, чуулганы арга хэмжээнд амжилт хүслээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.