Замын даргын хаврын ээлжит үзлэг урд хэсэглэлийн замд үргэлжилж байна. Замын- Үүд өртөөнөөс эхэлсэн үзлэг Улаан-Уул өртөөний аж ахуйн нэгжүүдийг шалгаснаар энэ хэсэглэл дууслаа. Байцаагчдын хэлж буйгаар хэсэглэлийн хэмжээнд хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн их байна. Бага, дунд шатны албан тушаалд залуу, туршлага багатай төмөр замчид ажиллаж байгаа нь галт тэрэгний хөдөлгөөний тасралтгүй, аюулгүй найдвартай байдлыг хангаж ажиллахад эрсдэлтэй байгааг хэлж байлаа. Иймээс залуусыг туршлагажуулж, мэдлэг олгох зорилгоор тогтмол сургалт явуулж, ахмад туршлагатай ажилтнуудыг дагалдуулж, багш, шавийн барилдлагатай ажиллах нь өсөн нэмэгдэж буй хөдөлгөөний аюулгүй, найдвартай байдлыг хангахад чухлыг онцолж байсан юм.