Нүүр УБТЗ ХНН Х.Хэрлэн бүсийн чуулганы дэд даргаар сонгогдлоо
УБТЗ ХНН

Х.Хэрлэн бүсийн чуулганы дэд даргаар сонгогдлоо

G.Press 10 цагийн өмнө 20 үзэлт 0 сэтгэгдэл

Олон улсын төмөр замын салбарын хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо нэг шат ахилаа. Энэ сарын 4-нд хуралдсан Олон улсын төмөр замуудын холбоо (UIC)-ны Ази-Номхон далайн бүсийн чуулганы 41 дэх удаагийн хурлаар УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэнг тус бүсийн чуулганы дэд даргаар сонголоо.

Олон улсын төмөр замуудын холбоо буюу UIC нь дэлхийн төмөр замын байгууллагуудыг нэгтгэсэн, салбарын стандарт, аюулгүй ажиллагаа, технологийн хөгжил, олон улсын хамтын ажиллагааг дэмждэг байгууллага юм. Ази-Номхон далайн бүсийн чуулган нь тус холбооны бүс нутгийн удирдлага, хамтын ажиллагааны үндсэн механизмын нэг бөгөөд анхны хурал нь 2007 онд Энэтхэгийн Дели хотод зохион байгуулагдаж байжээ.

Түүнээс хойш тус чуулган жил бүр тогтмол зохион байгуулагдаж, бүс нутгийн төмөр замын байгууллагуудын удирдлагуудыг нэг дор цуглуулан стратеги, бодлого, хөрөнгө оруулалт, технологи, аюулгүй ажиллагааны асуудлыг хэлэлцдэг болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.