Дархан зангилааныхан “Хүүхдийн төмөр зам”-аа түшиглэн хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг хамтатган хийснээрээ онцлогтой болсон байна. Эл өдөр Дархан зангилааны төмөр замчид “Хүүхдийн төмөр зам”-ын зургаан гарам дээр хүүхэд багачуудад төмөр замын гармын аюулгүй нэвтрэх зөвлөгөө өгч, сургалт явуулж, сэрэмжлүүлэг материал тараажээ.
Мөн “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр”-ийг угтаж, Дархан зангилаанаас цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн дунд “Түр зогс, бүү яар” уриан дор гар зургийн уралдаан зарлан дүгнэсэн байна.
Гар зургийн уралдаанд цэцэрлэгийн насны ангилалд 36 хүүхдийн гар зургийн бүтээл ирснээс дөрвөн настнуудаас Г.Ганжигүүр, Б.Анхбаяр, Б.Хунзаяа, таван настнуудаас Д.Бат-Эрдэнэ, Б.Танан, У.Уранхолбоо, зургаан настны ангилалд Б.Наранмишээл, М.Хишигдэлгэр, Б.Итгэл нарын бүтээл шалгарчээ. Сургуулийн насны ангилалд 15 бүтээл ирснээс Х.Болот, Б.Индра, Б.Цэлмэг нар эхний байруудад шалгарсан байна.
Хүүхдийн баярын нээлтэд “Улиасхан”, “Хэрэмхэн” цэцэрлэгийн авьяаслаг хүүхдүүд оролцож, урлагийн тоглолтоо толиллуулсан юм.
Хүүхдийн баяраар “Хүүхдийн төмөр зам” 1363 зорчигчид үйлчилж, 5.4 сая төгрөгийн орлоготой ажиллажээ.