Үнсэлтийн 100 гаруй төрөл байдаг. Уруул нь хүний зан ааш болоод хосуудын харилцааны талаар их зүйл хэлж өгдөг. Хамгийн түгээмэл 18 үнсэлтийн талаар мэдээлэл хүргэе.
Франц үнсэлт: Хосуудын хамгийн дуртай Франц үнсэлт илүү дотно харилцаанд хөтөлдөг. Хүсэл тачаалын хамгийн их оргилсон үед энэ үнсэлтийг хийгээрэй. Франц үнсэлтийг төгс сурах хэрэгтэй.
Түргэн үнсэлт: Франц үнсэлтээс ялгаатай нь түргэхэн үнсэлт нь олон нийтийн газар эсвэл болзооны үеэр хамгийн тохиромжтой. Амаа нээлгүйгээр хайртынхаа уруул дээр зөөлөн үнсэх энэ үнсэлтийг ихэвчлэн урт хугацаанд үерхсэн хосуудаас харах боломжтой.
Хацар дээр үнсэх: Хацар дээр үнсэх нь ихэнх үед "Сайн уу?" гэсэн үгийг илэрхийлдэг. Зарим оронд гар барихын оронд "ингэж" мэндэлдэг. Хэрвээ хацар дээр удаан үнсэх юм бол илүү дотно, халуухан үнсэлт болох магадлалтай. Хайрт тань хацар дээр чинь үнсвэл дийлэнх тохиолдолд тэр танд хайртай гэдгээ сануулж байгаа хэрэг шүү.
Агаараар үнсэлт илгээх: Агаарт үнсэлт илгээх нь таны хайр сэтгэл, дотно байдлыг хамтрагчид тань мэдрүүлж байдаг. Гэвч ихэнх тохиолдолд сээтэгнэж байгааг илэрхийлдэг байна.
Цайзан үнсэлт: Энэ бол үнсэлтийн үеэр бие тань хаа нэг тийшээ яарч байгаа ч уруулаа салгаж чадахгүй байгааг хэлнэ.
Сахиусан тэнгэрийн үнсэлт: Хэрвээ таны хамтрагч таны зовхи, хамар, духан дээр тань үнсвэл энэ нь тэр танд хамгийн сайн сайхан, гэгээлэг зүйлүүдийг хүсдэг гэдгийн баталгаа юм. Мөн энэ үйлдэл нь та хоёр бие биедээ маш их итгэдгийг харуулна.
Хамар дээр үнсэх: Хамар дээр үнсэх, хамар бага зэрэг хазах зэрэг нь хамтрагчийнхаа анхаарлыг татах сонирхолтой хийгээд хөгжилтэй арга шүү. Үүнээс гадна ямар нэг үг хэлэлгүйгээр уучлалт гуйж, өш хонзоноо мартах сайхан боломжийг өгдөг байна.
Духан дээр үнсэх: Духан дээр үнсэх нь яг л аавдаа үнсүүлж байгаа мэт санагддаг. Учир нь энэ үнсэлт бол тэр таныг халамжилж, анхаарч явдаг гэдгийн илэрхийлэл.
Чихэн дээр үнсэх: Чих бол хүний биеийн хамгийн эмзэг хийгээд дур хүслийг өдөөдөг хэсэг юм. Гэвч чихэн дээр үнсэхэд ихэнх хүмүүсийн гижиг хүрдэг бөгөөд хамтрагчаа хөгжөөж инээлгэмээр байвал чихэн дээр нь үнсээрэй.
Чихний омгон дээр үнсэх: Чихний омог үнсэж, бага зэрэг сорох нь эротик утга илэрхийлдэг учраас дотно харьцаагаар үргэлжлэх нь бий. Энэ бол хосуудын дундах хамгийн романтик, дотно үнсэлтийн нэг юм.
Гар дээр үнсэх: Эмэгтэй хүнийг хүндэтгэсэн бахархсан мэдрэмжийг агуулдаг нэн эртний үнсэлтүүдийн нэг бол гаран дээр үнсэх билээ. Эрт дээр үеийн дүрэм журамд хэрвээ залуу нь бүсгүйгээс насаар ахмад бол түүний гарт хүрэх эрхтэй гэж үздэг байжээ. Мөн эрэгтэй нь бүсгүйн гарын үнсэхдээ доош бөхийх эсвэл нэг хөл дээрээ суух зэргээр хүндэтгэл үзүүлдэг байсан байна.
Хүзүүн дээр үнсэх: Хүзүүний урд, хойд хэсэг нь дур хүсэл өдөөх хэсгийн нэг тул дотно харилцаатай хосууд л нэгнийхээ хүзүүн дээр үнсэх нь бий. Энэ үнсэлт нь зүгээр л нэг үндэс суурь юм.
Озох: Жижиг улайлт, хөхрөлт нь зөвхөн та болон таны хамтрагчид биш эргэн тойрны тань бүх хүмүүст харагдаж, ямар нэг зүйлийг сануулж байдаг.
Хамраа шүргэлцэх: Үнэндээ энэ бол үнсэлт биш. Гэхдээ дотно харилцааг илэрхийлэх хамгийн сайхан хэлбэрийн нэг юм. Энэхүү үнсэлтийг хүйтэн уур амьсгалтай газарт анх үүссэн гэдгийн учир нь хосууд уруулаа хоорондоо наалдуулахгүйн тулд хамраа шүргэлцүүлдэг. Мөн энэхүү үйлдлийг Африк дахь зарим орнуудад гар барих үйлдлийн оронд хэрэглэдэг.
Нэг уруул дээр үнсэх: Хосын нэг нь дээд юм уу доод уруулны зөвхөн нэгийг нь л үнсэх уг үнсэлтийг аз жаргалтай, жинхэнэ хайрын үнсэлт гэж үздэг.
Доод уруул хазах: Франц үнсэлтийн нэг хэлбэр бөгөөд тухайн хүний дотоод хүсэл тачаалыг илэрхийлдэг.
Сорж үнсэх: Хайртыгаа хүчтэй сорж үнсэх нь танд сайхан мэдрэмж төрүүлэх болно.
Биеэрээ наалдах: Хамгийн түгээмэл, хамгийн тогтвортой гэж хэлж болохуйц үнсэлт юм. Ийм үнсэлтийн үеэр хосууд бие биедээ ойртож, наалдах болдог. Ихэвчлэн удаан хугацаанд хамт байсан бие биенээ ойлгодог хосууд л ийм үнсэлтийг сонгодог байна.
