Нүүр Цаг үе “Хүрээ цам-Даншиг наадам-2025”-аар иргэд галт тэргээр аялах боломжтой
Цаг үе

“Хүрээ цам-Даншиг наадам-2025”-аар иргэд галт тэргээр аялах боломжтой

G.Press 11 сарын өмнө 91 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялана.  Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадамчин олондоо зориулж Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг /Хүй 7 худаг/ хүртэл өдөрт гурван удаагийн давтамжтайгаар галт тэрэг аялуулна.

Тодруулбал, дээрх чиглэлд нийт гурван вагон аялах бөгөөд нэг вагон нь 81 хүний суудалтай.

Ойрын зайнд зорчих тул нэг вагонд 130-150 хүн суух боломжтой юм. Давааны зөрлөгөөс /Хүй 7 худаг/ нийтийн тээврийн автобусаар иргэдийг наадмын талбайд хүргэх юм. Эхний галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс 08:00 цагт хөдлөөд, Давааны зөрлөгт /Хүй 7 худаг/ 08:50 зогсоно. Харин Давааны зөрлөгөөс 10:06 цагт хөдлөөд, Улаанбаатар өртөөнд 10:55 цагт ирэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.