Нүүр Нийгэм Хүний эрхийн өдрөөр сургалт явууллаа
Нийгэм

Хүний эрхийн өдрөөр сургалт явууллаа

G.Press 5 сарын өмнө 97 үзэлт 0 сэтгэгдэл

 

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд Олон улсын хүний эрхийн энэ өдөр МҮЭХ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн хороо, МТЗ-чдын ҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хороотой хамтран “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе” уриан дор сургалт зохион байгуулж байна.

Энэхүү сургалтад төмөр замын ажилчдын ҮЭ-ийн анхан шатны хороодын дарга нар, МҮЭ-ийн холбооны салбарын холбоодын ажилтан, мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Технологийн орчинд үүсч буй жендэрт суурилсан хүчирхийллийн хэлбэрүүдийг ойлгуулах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилго бүхий тус сургалт нь хөдөлмөрийн хамт олныг хүчирхийллээс ангид, аюулгүй орчинд ажиллахад хувь нэмэр оруулах ач холбогдолтой хэмээн зохион байгуулагч МҮЭХ-ны эмэгтэйчүүдийн хорооны дарга Б.Энхтөгс онцолж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.